Хэрвээ та тухайн бүсгүйг цүнхээ яаж барьсныг нь гярхай ажиглаж чадвал хэн болохыг нь таньж чадна.
Цүнхээ тохойндоо өлгөсөн бол, мөн гараа бүсэлхий хавьдаа байрлуулсан байвал тэр бүсгүй эмх цэгцтэй, ухаалаг юм байна. Гэвч өөрийнх нь тухай таагүй зүйл ярихад эмзэглэдэг. Тиймээс өөрийгөө ямар ч нөхцөлд аятайхан авч явж чаддаг.
Цүнхээ мөрөндөө углаад, цүнхнийхээ оосроос барьж явдаг эмэгтэй бол зоригтой, эрч хүчтэй бөгөөд аливаа бэрхшээлээс зайлсхийж чаддаг. Яриа хөөрөөтэй, нийтэч ба ганцаардлаас их айдаг.
Харин цүнхээ элгэндээ тэвэрч явдаг бүсгүй хүнд итгэдэггүй ч түүнийгээ нууж явдаг. Таны танил бүсгүй чинь гараа унжуулаад цүнхээ барьж явдаг бол тайван амгалан, юунд ч яарч адгадаггүй эмэгтэй аж.
Цүнхээ мөрөндөө өлгөж, гараа хөдөлгөөнгүй явдаг бол ичимхий бүргийн шинж. Харин гараа хөнгөн хөдөлгөж явбал хөгжилтэй, өөрийгөө үнэлдэг, бусдад анхаарлыг нь татахыг хүсдэг байна.
Хэрэв цүнхнийхээ өнцөгөөс барьж явдаг бол Цүнхээ хаана ч хамаагүй мартчихдаг талтай боловч өөртөө итгэлтэй ба бусдын санаа бодлыг төдийлөн анхаарч үздэггүй.
Цүнхээ сугандаа хавчуулж явдаг бүсгүй дуугүй, бүрэг зантай бөгөөд энэ нь төлөв даруу, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг хүн болохыг илэрхийлдэг байна.
Гоёмсог цүнх. Ийм цүнхний эзэн өөрийнхөө гадаад байдалд их анхаардаг, цэмцгэр хүүхнүүд байдаг. Тэд ажлаа хийж байхдаа багагүй цагийг элдэв яриа, бусад зүйлд зардаг байна.
Оосоргүй жижиг цүнх. Маш олон янзын хэлбэр дүрстэй, оосоргүй жижиг цүнхний хязгаарлагдмал байдал нь эзнийхээ баригдмал зан чанарыг ч бас илэрхийлнэ.
Том цүнх. Ийм цүнхэнд ажил хэрэгч, өргөн мэдлэгтэй, авьяаслаг бүсгүйчүүд дуртай байдаг. Зөв хэлбэрийн төв цүнхийг мөн л ажил хэрэгч эмэгтэйчүүд барьдаг. Гэхдээ тэд ажил төрлөө зугаа цэнгэлтэй хослуулж чаддаг. Бас даруухан, аятайхан хувцасладаг байна.