Хүн төрөлхтний түүхэнд тайван цагт хамгийн олон хүн амиа алдсан хэмээн тэмдэглэгдсэн харамсалт сүйрэл 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон билээ. Энэ бол тухайн цаг үеийнхээ гайхамшиг болсон хамгийн том, хамгийн тансаг “Титаник” хөлгийн сүйрэл байсан юм.
Анхны бөгөөд сүүлчийнхээ аяллыг Англиас Америк руу хийж, мөсөн уул мөргөж живсэн уг хөлгийн сүйрлийн үеэр 1500 гаруй хүн амиа алдсан юм. ХХ зууны хамгийн эмгэнэлт сүйрлийн 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Энэ ойд зориулж, уг сүйрлийг биеэр мэдрэх боломжийг олгохоор АНУ-ын программистууд 2005 оноос эхлэн ажиллажээ.
Тэдний зохиосон 3D программын тусламжтайгаар та 100 жилийн тэртээх Титаник хөлгийн золгүй зорчигчдын нэг болж, хөлөг живэх үед зүрх зогсох мэт мэдрэмжийг мэдрэх болно гэж программистууд амалж байгаа. Гэхдээ хөлгийн тавцанд гарахын тулд 8mb хэмжээтэй 3D программ татаж авах хэрэгтэй аж.
А.АМИНА /mongolnews.mn/