Орц: /1 порц/
Тахианы гуя 1ш,
томат паст 15 гр,
нунтаг паприк 2 гр,
давс, элсэн чихэр, үсү, крахмал, гич, ургамлын тос.
Хачирт:
Төмс 150 гр,
цөцгийн тос 15 гр,
сүү 50 гр,
өргөст хэмх 40 гр,
улаан лооль 40 гр,
салат навч 20 гр.
Тахианы гуяыг сүүж, дунд чөмгийг шулж авна. Үлдсэн үзүүр ясыг дагуулан дутуу шулж амтлагчуудаар амтлана. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халааж тахианы махны ил гарсан ясыг мөнгөлөг цаасаар ороож тэвшинд босгож байрлуулаад 25 минут шарна. Нухсан төмс, шинэ ногооны салатаар хачирлах нь тохиромжтой.
Сүмс бэлтгэх: Ургамлын тосоо халаагаад томат пастаа хийж хуураад усаар шингэлж дээр нь давс, үсү, элсэн чихэр, нунтаг паприк хийж хүйтэн усанд найруулсан крахмалаар өтгөрүүлэн сүмс бэлэн болно.