Өргөн хэрэглээний барааны технологийн ертөнцөд тэргүүлэгч “Apple” компани дэлхийн түүхэнд үнэлгээ нь 700 тэрбум ам.долларыг давсан анхны компани боллоо. Тус компанийн хувьцааны ханш 1.9 хувиар өсч, 122.2 ам.долларт хүрснээр компанийн зах зээлийн үнэлгээ 710 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Goldman Sachs Technology & Internet Conference” уулзалтад оролцохдоо “Бидний iOS нь таны гэр, автомашин, тэрчлэн эрүүл мэндэд ч ач холбогдолтой болж байна. Энэ нь таны амьдралын чухал хэрэглээ болж чадна” гэжээ. Түүний ярьснаар “Apple” компани дэлхий дахинд бүтээгдэхүүнээ худалдаалах 20 мянган албан ёсны түнш бүхий төв байгуулаад байгаа аж.
Мөн түүний тэргүүлдэг компани өнгөрсөн онд хөгжингүй орнуудаас гэхэд 50 тэрбум ам.долларын орлого олсон байна.
“Apple” нь “First Solar” компанитай хамтран Калифорни мужид нарны эрчим хүчний төв байгуулахаар 850 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Аварга төсөл нь энэ оны зунаас бүтээн байгуулалтын ажил нь эхлэх бөгөөд 2016 оны сүүлчээр ашиглалтад орох аж.
Т.Мунаа
– See more at: http://technology.time.mn/content/53760.shtml#sthash.iHHqaiDz.dpuf