Орц: Үхрийн мах 1200 г
Цагаан талх 1 зүсэм
Шар лууван 150 г
Цөцгийн тос 40 г
Ургамлын тос 40 г
Сонгино 1 ширхэг
Ногоон вандуй 100 г
Хиамны шанз100 г
Өндөг 1 ширхэг
Ногооны шөл 750 г
Задь, Давс, Перец, Цардуул 5 г
Хийх арга:
Махыг угааж сэврээгээд, махны ширхгийг таслах зорилгоор өнгөцхөн зүсэлт хийнэ. Эргүүлж тойруулан хөнгөн давтаж давс, перецээр арчина. Талхаа усанд дэвтээнэ. Лууванг савх шиг нарийн хэрчинэ. Сонгиныг хярж хэрчинэ. Саванд цөцгийн тос хийж халаагаад сонгино, лууван, вандуйгаа хийж хамтад нь шараад давс, перецээр амт оруулна. Талхыг уснаас нь базаж гаргаад хиамны шанзанд өндөгний хамт хийж хутгана.
Давс, перец, задиар амт оруулна. Дээрээс нь шарсан ногоо хийж сайн хольж хутгана. Бэлтгэсэн шанзыг махан дээр тарааж хийгээд хуйлж ороогоод утсаар бооно. Халаасан ургамлын тосонд махыг тал бүрээс нь шараад шөл нэмнэ. Таглаад 180°с хүртэл халаасан шарах шүүгээнд 1-1.5 цаг битүү хайрна.
Энэ хугацаанд махан дээрээ шүүс байнга хийж өгнө. Махаа гаргаад үлдсэн шөл рүү цардуул нэмж өтгөрүүлнэ. Махаа зүсээд сүмсээр хачирлаарай.