Эмэгтэйчүүд биднийг гоо сайхан харагдуулдаг биеийн гол хэлбэр гаргах хэсэг нь цээж буюу хөх юм.
Хөх том, жижиг байх нь тийм ч чухал биш. Харин зөв хэлбэртэй, хатуу сэргэр хөх сайхан харагддаг. Нуруугаа бөхийлгөж мөрөө унжуулж явдаг бол хөхний булчин суларч унждаг. Ийм учраас алхаа гишгээндээ үргэлж анхаарч байнга дасгал хийх, хүйтэн усаар шүрших, мөсөөр арчиж байгаарай. Бас гар, мөр оролцсон дасгалууд байнга хийж, гантель өргөж, усанд сэлж байвал хөхний булчин чангардаг.
Ингээд бидний өгөх бяцхан зөвөлгөөнд анхааралаа хандуулан дагаад хийгээрэй.
- -Сандал дээр эгц сууж гараа тохойгоороо нугалан мөрний хэмжээтэй өргөж аль болох арагш нь болгоно.
- -Гараа урагш нь чиглүүлж хооронд нь ном хавчуулаад дээш доош нь хөдөлгөнө. Ингэх явцад бие тань цэх шулуун байна.
- -Хана руу харж нэг метр зайтай зогсоод хөлдөө мөрний хэмжээтэй зай авч алгаараа хана тулна. Гараа тохойгоороо нугалж тохойгоо хананд хүргээд буцаан бэлтгэх байдалд орно.
- Гараа мөрний түвшинд урагш нь сунгаад сэлэх маягтай огцом хөдөлгөөн хийнэ.
- -Тус бүр 3кг орчим гантел бариад дээш харж хэвтэнэ. Гараа хоёр тийш алдлан бэлтгэх байдалд ороод зэрэг дээш нь өргөнө.
- -Хөхний даруулгыг сонгохдоо яг таарсан бариуг сонгохоос татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл цусны эргэлт, булчингийн хөдөлгөөнийг саатуулдаг.
- -Хөх унжиж байгааг мэдэхдээ доор нь харандаа хавчуулаад үзээрэй. Унахгүй бол хөх унжиж байгаа нь тэр.
- -Жирэмслэлтийн дараа буюу хүүхэд хөхүүлсний улмаас хөх сунаж унжих явдал зайлшгүй тохиолддог. Хүүхэд хөхнөөс гараад бага зэрэг агшиж жил ирэх тусам суналт бараг мэдэгдэхгүй болдог. Гэхдээ хэтэрхий өөрчлөгдөж хэв загвараа алдсан бол дасгалаас гадна мэс заслын аргаар хэлбэрийг нь сайжруулах хэрэгтэй.
/Эмэгтэйчүүд.мн/