Маяами хотын Лэйкс тосгоны мисс, 26 настай Ванесса Люсил Барсело пүрэв гаригт баривчлагджээ. Тэрээр гэртээ зохиосон үдэшлэгийн үеэр нэгэн залууд халдсан хэргээр саатуулагдсан бөгөөд үхлийн аюултай зэвсэг ашиглан хүн зодсон хэрэгтээ ял тулгуулахад хүрээд байгаа юм.
Үдэшлэгийн үеэр цасан хүний хувцас өмссөн Барсело маш согтуу байсан гэнэ. Тэрээр нэгэн залууг гэрээсээ хөөж шатны уруу түлхсэнээр үл барам бэйсболлын хөнгөн цагаан цохиураар нуруу болон мөр лүү нь балбаж гарчээ.
Нэлээн хэдэн эрчүүд Барселог дуурайн сайхь залууг цохьсон байна. Гар нь цус болсон байсан ч тэр энэ хэргээ хүлээхгүй байгаа аж.
Харин өмгөөлөгч нь “Ванесса бол сайхан сэтгэлтэй, халамжтай эмэгтэй. Цаашид нөхцөл байдлыг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна. Үйлчлүүлэгч маань ямар нэгэн гэмт хэргийн хариуцлага хүлээхгүй байх гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.
Барсело “Америкийн мисс-2017” тэмцээнд Флорида мужаа төлөөлөн оролцох эрх аваад байсан юм. Одоогоор миссийн тэмцээний зохион байгуулагчид эл хэргийн талаар мэдээлэл хийгээгүй байгаа ч миссүүдийн тодорхойлолтод ёс суртахууны зөрчил гаргасныг шүүхээр шийдвэрлэснээр мэдээлэх юм.
Харин зүүн нүд нь хүнд гэмтсэн хохирогч залууг эмнэлэгт хүргэсэн бөгөөд Барсело 1500 долларыг урьдчилгаа болгон өгчээ.