Үнэхээр ч сайхан дуулахаас гадна стиль имижээ өөрчлөх дуртай “Уртын дуучин А.Түмэн-Өлзий сэтгэлийн хаттай гэж өөрийгөө дүгнэдэг аж. Тэр тусмаа хайр дурлал дээр бол маш чанга хатуу гэнэ шүү.
Түүнийг өмнө нь үерхэж байсан найз залуугаа нилээн гомдоогоод салсан талаар хэвлэл мэдээллээр цацагдсан ч дуучин бүсгүй үгүйсгэсэн тайлбар өгсөн юм. Тэрбээр “Надад найз залуугаа тэгж ихээр гомдоосон зүйлгүй. Бид хоёр хоёр жил хамт амьдарсан. Мэдээж салалт бүхэн сайхан байдаггүй ч гэсэн болж бүтэхгүй болоод л хоёр тийшээ болсон. Хэн хэнд нь өөр хүн хэрэгтэй юм байна гэж ярилцаад, бие биеэ ойлголцсоны үндсэн дээр л өөр өөрийнхөө замаар явнаа гэж шийдсэн дээ” гэж хэлжээ.
Дашримд дуулгахад уртын дууч бүсгүй гурав дахь бие даасан цомгоо худалдаанд гаргасан даруйдаа бие даасан тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барихаар зэхсэн байна. Тэрбээр “Сэтгэлийн толь нэртэй” анхны бие даасан тоглолтоо Завхан аймгийн Улиастай хотод энэ сарын 20-нд тоглохоор болжээ. Тоглолтонд урилгаар МУГЖ. С.Батсүх, МУГЖ У.Далантай нар оролцох аж.
FACTNEWS