Дуучин Рианна хуучин найз залуу Крис Браувныг мартах төлөвлөгөөндөө эрчимтэй оржээ. Дуучин бүсгүй сүүлийн хэд хоног энд тэндэхийн шөнийн клубүүдээр айлчлах болсон байна. Өчигдөр орой л гэхэд Холливудын Грейстон Манор партид зочилсон гэнэ. Өнгөрөгч долоо хоногт дуучин бүсгүй хоёр ч удаа шөнийн цэнгээний газарт очжээ. Түүний твиттер дээр “Би янз бүрийн хүмүүсээс болж амьдралаа үрэхгүй. Шинэ төлөвлөгөөндөө орж байгаа” гэсэн байжээ. Тэрбээр өчигдөр орой Шанелын торон майк, женсэн өмдөөр гангарсан байв. Крис Браувн, Рианна нар өнгөрсөн долоо хоногт болсон партид халз тулгарсан бөгөөд түүнээс болж дуучин бүсгүй нэг хэсэг сэтгэл санааны хямралтай байсан юм.
Б.Золзаяа
mminfo.mn