Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү саяхан орос найз бүсгүйтэйгээ сүй тавьжээ. Түүний хувьд мэдээж монгол эмэгтэйтэйгээ сууна гэж байсан нь талаар болов бололтой. Удаан хугацаанд үерхсэн түүний найз бүсгүйг түүний эхнэр болно хэмээн монгол фенүүд нь цуурч байсан ч үнэхээр ингээд сүй тавина гэж бодоогүй биз ээ.
Юутай ч монголдоо гэхээсээ илүү ОХУ-д уран бүтээлээ туурвин, амьдарч байгаа дуучны хувьд Орос айлд хүргэн орохоор болжээ. Монголын урлаг спортын хүмүүс гадны орнуудад хүргэн, бэр орох нь элбэг болсон төдийгүй тус улсынхаа иргэн нь болох ч тохилдол бий. Монголын нэрийг ОХУ-д цуурайтуулж яваа дуучин залууг маань өөрийн эх орныхоо нэг хэсэг болгож чадсан нь улс төрөөр бол Цэдэнбал, Филатовагийн явдал давтагдаж байна уу гэлтэй л санагдана.
Б.Урангоо /Бай.мн/