Healthy Women байгууллагаас явуулсан судалгаа, шинжилгээний ажил орчин үеийн эмэгтэйчүүд сексээс ханамж, таашаал авахаа больж түүнд онцгой анхаарал хандуулахаа больсныг тогтоов. Шинжээчид нийтдээ 18 наснаас дээш настай 1000 гаруй эмэгтэйгээс асуулга авчээ. Тэднээс бэлгийн амьдралын талаар нь илэн далангуй асуултуудыг асуусан байна. Оролцогчдын 51 хувь нь долоо хоногтоо хэд хэдэн удаа бэлгийн ажил хийх нь хэвийн үзэгдэл гэж ярьжээ. Гэхдээ тэдгээрийн дөнгөж 30 хувь нь тогтмол бэлгийн харьцаанд ордогоо өгүүлсэн бол 66 хувь нь долоо хоногтоо нэг юм уу түүнээс бага удаа секс хийж байснаа ярьсан байна.
Эмэгтэйчүүдийн дөнгөж 42 хувь нь бэлгийн эрүүл мэнд нь бие махбодийн ерөнхий төлөв байдлын сайн сайхан явдалд чухал нөлөө үзүүлдгийг мэдэгджээ. Үүнээс судлаачид нэгэн дүгнэлтийг хийхэд хүрэв. Эмэгтэйчүүд ерөөсөө секс нь амьдралд ямар чухал эд болохыг ойлгодоггүй аж.
Тэгвэл эрдэмтэд бэлгийн харьцаанд орох нь хүний уураг тархийг илүү идэвхтэй ажиллуулан тэднийг илүү ухаантай болгодгийг нотолсон байна. Секс нь уураг тархины үйл ажиллагааг идэвхтэй хэмжээнд байлгадаг адреналин болон кортизол гэгч дааврын түвшинг нэмэгдүүлдэг гэнэ. Иймээс хүн өөртөө итгэлтэй болох явдал нэмэгддэг байна. Түүнчлэн бэлгийн ажлыг тогтмол хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн байдал тогтворжиж зүрх судасны өвчин тусах магадлал буурч, жингээ бууруулахад хүрнэ. Нэг удаагийн бэлгийн харилцаа 200 калорийг үгүй болоход хүргэдэг юм.
Түүнээс гадна бэлгийн идэвхтэй амьдрал нь сэтгэлийн хямралд автах явдлыг багасгаж, дархлааны тогтолцоог сайжруулан илүүдэл илчлэгийг шатааж үгүй болгоход тус болдгийг дээрх байгууллагын гүйцэтгэх захирал Элизабет Баттаглино тайлбарлав.
Мөн статистик мэдээгээр долоо хоногтоо дөрвөн удаа бэлгийн харилцаанд ордог эмэгтэй хүн наснаасаа арван жилээр залуу харагддаг гэнэ шүү. Сонирхолтой нь, эрчүүд үнсэлт болон тэврэлтийг сексээс илүү чухал зүйл гэж боддог болохыг Кинси хүрээлэнгийн социологчид батлажээ. Харин сэтгэл зүйч эрдэмтэн Наоми Гринблатт өнөөдөр эмэгтэйчүүд сексийг үүрэгт ажил мэтээр ойлгох болж, түүндээ өөрөөр анхаарал хандуулдаггүй болох нь тодорхой болсныг онцолжээ.
Дээр нь хүүхдээ төрүүлээд удалгүй ажилдаа орсон эхчүүд эр нөхөртөө зарцуулах цаг хугацаагаар дутмаг болдог билээ. Саяхан Италийн Милан хотын эрдэмтэд судалгаа явуулаад эмэгтэйчүүд сексээс илүү шоколад идэхийг хүсдэг болохыг мэдэж авчээ. Гэхдээ шоколаданд дурлагч эмэгтэйчүүд бэлгийн дур хүсэл өндөртэй байдаг нь бас тодорхой болсон юм. Сексийн амьдралд тухайн хүний уруулийн хэлбэр хэмжээ ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь, “М” үсгийг санагдуулам хэлбэртэй бага зэрэг сэргэр памбагар уруултай эмэгтэйчүүд бусдыгаа бодвол дур тавих магадлал нь 12 дахин байдгийг судлаачид тогтоожээ.