Британийн исламистууд “Исламын улс” террорист байгууллагын террористуудаас даалгавар авсаны үндсэн дээр хатан хаан Элизабет II хөнөөхийг хүсч байгаа гэнэ. Наймдугаар сарын 15-нд үүнийг хийхээр бэлтгэж байгаа тухай dailymail.co.uk мэдээлжээ.
Их Британид энэ өдөр дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эсрэг холбоотны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх юм.
Цагдаа, тагнуулынхан алан хядагчдын төлөвлөгөөг устгахын тулд боломжтой бүх зүйлийг хийж байгаа аж. Хатан хаан Елизавета II амь насанд нь халдах оролдлого боломжтойг мэдэж байгаа боловч баярт оролцохыг хүсч байна.
Энэхүү баярт хатан хаанаас гадна, хунтайж Чарльз, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Алс Дорнодод аян дайнд оролцсон мянган гаруй ахмад дайчид оролцохоор төлөвлөж байгаа аж.
Урьдчилсан мэдээллээр, террористууд Бостоны марафон гүйлтэн дээрх террорист халдлагын үеийн хэт туйлшрагчийн хэрэглэж байсантай ижил төхөөрөмжийг дэлбэлэхээр төлөвлөсөн гэнэ.
2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд АНУ-ын Бостон хотод олон улсын марафон гүйлтийн үеэр 12 секундын зайтай хоёр дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтээр хоёр зуун хүн шархдаж, гурван хүн нас барсан билээ. Хэд хоногийн дараа цагдаа нар уг хэрэгт буруутган Тамерлан Царнаевыг хөнөөж, түүний дүүг баривчилсан.
М.Баяр