Орчин үеийн рок попын өнгө төрхийг тодорхойлогч цөөхөн хэдэн охидын хамтлагийн нэг бол “Гурван охин. Тус хамтлаг байгуулагдаад нэлээд олон жилийг ардаа үдэж байгаа бөгөөд энэ хугацаанд үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн нэлээдгүй уран бүтээл туурьвиж, урлагийн тогоонд өөрсдийн гэсэн байр суурийг эзэгнээд авсан. Гэвч сүүлийн үед шинэ уран бүтээл гарахгүй байгаа нь “Гурван охин” хамтлагийн гишүүд хувийн амьдралаа хөөж байгаатай холбоотой аж. Хамтлагтаа хайрын романсаараа хамгийн “онц” дүгнэлтийг авдаг Анхмаагийн хувьд оюутан ахуй цагаасаа жүжигчин Билэгжаргал гэх залуутай үерхдэг байсан бөгөөд хосууд анхны үрийнхээ зулайг үнэрлэж охинтой болсон.
Тэгвэл тус хамтлаг дахин бүл нэмэх гэж байгаа аж. Учир нь тус хамтлагийн дуучин Ану хөл хүнд болсон аж. Тэрээр жил гаруйн өмнөөс Н.Энх-Амгалан гэх өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа ч байсан хамт байх болсон. Гэсэн ч “Одоогоор гэр бүл болох талаар бодоогүй байна” хэмээн саяханы ярилцлагадаа дурьдаж байсан Анугийн хувьд ийнхүү хөл хүнд болсон нь тус хамтлагийн завсарлагийн хугацааг дахин сунгахад хүргээд байгаа сурагтай.
Харин хамтлагийн ахлагч Соло УИХ-ын гишүүн Батхүүгийн бэр болохоор шийдсэн бөгөөд загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдоод байсан Ганбат гэх залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоогоод байгаа. Ганбат нь одоогоор АНУ-д сурч байгаа бөгөөд Соло ч амралтынхаа хугацаанд АНУ-д амарч зугаалж яваа гэнэ лээ.
factnews.mn