АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан реппэр Кен Вестийн нэрний эхний үсэг бүхий ээмгээр гоёжээ. Үүнийг харсан хүмүүс “Тэд ажил хэргийн холбоо бус, үнэхээр үерхдэг хэрэг үү” хэмээн жиг жуг ярилцах болсон байна.
Тэрбээр Лос Анжелесийн нисэх буудалд айлчлах үедээ энэхүү ээмгээ зүүсэн байсан аж. Тэд хамтдаа цэцэрлэгээр зугаалж байсан нь папарацид өртжээ. Тэдний тухай Сан сайт өмнө нь мэдээлэхдээ загварын шоунд хамтран ажиллахаар цуг цагийг өнгөрөөж байгаа.
Тэд хамтдаа гар нийлдэг хэмээн мэдээлж байсан юм. Реппэр Кен Вест загварын чиглэлээр хүч үзэх болсон бөгөөд Ким Кардашиантай зөвлөлдөн, шинэ коллекц гаргахаар шийдсэн хэмээн мэдээлж байжээ.
Тэрээр бас гутлаараа ч бас ижилссэн нь тэднийг үнэхээр үерхэж байгаа гэх шалтгаан нэмэгдэж байна хэмээсэн байна.
Б.Золзаяа