Их Британийн 103 настай оршин суугч Жорж Кирби, 91 настай Дорин Лаки нар энэ дэлхийн хамгийн өтөл насандаа гэр бүл болсон хүмүүс хэмээн Гиннесийн амжилтын номд багтжээ. Тэд 27 жилийн туршид дотно байсны эцэст 2015 оны зургаадугаар сард хуримаа хийсэн юм. Дараа нь шинэхэн хос энэхүү амжилтаа бүртгүүлэхийг таван сарын туршид хүлээж суув.
Кирби, Лаки нар 1988 онд гэр бүлээ бүртгүүлсэн ч хоёр талын хүүхдүүд нь ятгасны эцэст сүмд хуримлахаар шийдсэн билээ. Сүйт хархүү хайртай эмэгтэйдээ гэрлэх саналыг Гэгээн Валентины өдөр тавьжээ. Хожим нь Кирби ярилцлага өгөхдөө эргээд босож чадахгүй байх гэж айгаад гэрлэх саналыг өвдөглөж суугаад тавиагүй гэдгээ онцолсон байна. Хуримаа хийх өдөр нь тэдний нийт нас 194 жил, 280 хоног болсон байв. Өмнөх амжилтыг тогтоогчдын нас 191 жил, 126 өдөр байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn