Дуучин Риана алдарт “The Fast and Furious” киноны зургадугаар ангид сөрөг талын дүрийг бүтээхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр өөрийн бүтээх гэж буй дүрэндээ ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд зураг авалт эхлэхийг тэсч ядан хүлээж байгаа аж. Киноны зохиолчид түүнийг тухайн дүрд төгс тохирно хэмээн олон эмэгтэйчүүдийн дундаас сонгожээ. Түүний бүтээх дүр адал явдал, сонирхолтой үйл явдлаар дүүрэн амьдралын өрнүүн их түүхийг өгүүлэх бөгөөд бодит амьдрал дээрхи хүнээс нь тэс өөр чадварыг шаардах гэнэ. Энэ нь түүний амьдралд нэгэн шинэхэн алхам болж, цаашид томоохон киноны санал хүлээн авахад ч хүргэж болох юм хэмээн эхсурвалжууд онцолж байна.
Дуучин бүсгүй олны танил эрэгтэй жүжигчид Вин Дизель, Двайне Жоннсон нарын дурладаг супер машинуудыг киноны туршид хөлөглөх аж. Түүнчлэн, үзэсгэлэнт өвөрмөц сонин тогтоц бүхий газруудаар аялах сурагтай.
Киноны зураг авалтыг Лондонд авахаар болоод байгаа бөгөөд зураг авалт ирэх сарын эхээр эхлэх юм байна. Тэрээр Английн жижиг суурин Эссексэд кино зураг авалтын ажлынхаа хүрээнд анх удаа зочлох бөгөөд хурд хүчний гайхамшгийг мэдрүүлэн уралдааны машинтай давхих үзэгдлийн зураг авалтаа Саутэндэд авахуулахаар болжээ.
О.Удвал
www.UNEN.mn