Хошин урлагийнхан дундаа амтай, адтайгаараа алдартай жүжигчин Алтанцэцэг тайзнаасаа хөндийрөөд нэлээд удаж байна.
Хааяа нэг шагнаж урамшуулах арга хэмжээнд үзэгдэх болсон түүнийг удган болсон гэх нь ч бий.
Урлагийн хүрээнийхэн дундаа төдийгүй түүнийг зорих хүн бүрт засал хийж буяны зам мөрийг нь тэгшитгэж өгөх гээд тун завгүй амьдарч байгаа гэдэг.
Хаа явсан газраа шашны холбогдолтой бүтээл туурвил суртчилан зөв хооллолт, бясалгал ярьж явдаг болсон түүнд зарим иргэд ам сайтай байдаг ч урлагийн тайзнаа үгүйлсэн үзэгчид түүнийг үгүйлсээр.
Хэзээ уран бүтээлдээ эргэн ирэхийг хүлээсээр байгаа нь нууц биш болжээ. Жүжигчин Алтанцэцэгийг уг нь урлагтаа жаахан удсан бол “гавьяат”-аар энгэрээ цоолуулж мэднэ хэмээн үзэгчид ил далд ярилцах болсон байна лээ.
Б.Чухал chuhal.mn