Алдарт Мэрилин Монрогийн тоголсон эротик киног Аргентиний нэгэн оршин суугч үнэ хаялцуулан худалдахыг санал болгосон ч “Зохиогчийн эрхийн хороо”-ноос татгалзсан хариу өгчээ. Тэрээр тус зургаан минутын хар цагаан бичлэгтэй киног 239 мянган еврогоос эхлэн үнэлж дуудлага худалдаанд оруулахыг санал болгосон ч цаад газар нь татгалзсан. Учир нь хэрэв кино цацагдвал Мэрилин Монрогийн цаашид дурсагдах нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Уг саналыг нь ч тэр залуу зөвөөр ойлгосон нь сайшаалтай хэрэг.