Дуучин бүсгүй Рианна Нью-Йоркт болсон загвар шоуны үдэшлэгийн үеэр хэт наргиж, хөлчүүрхсэн тул яаралтай эмнэлэгт хэвтэн, тариа, дусал хийлгэхээс аргагүйд хүрчээ.
“Рианна наргиж цэнгэхдээ гарамгай. Гэхдээ сүүлийн хэдэн сар түүний цэнгэл бүр хэрээс хэтэрсэн. Өөрийгөө хянах чадвараа алдсан гэж хэлж болно. Тэр өдөр бүр согтууруулах ундаа ууж, заримдаа марихуан татдаг. Түүнд энэхүү хорт зуршлаасаа ангижрахыг ойр дотныхон нь сануулдаг ч тоодоггүй. Ингээд дүндээ сая эмнэлэгт хэвтэж, тариа, дусал хийлгэтлээ ядарч, сульдсан” гэж дуучин бүсгүйн ойрын гэх эх сурвалж хэвлэлд ярьжээ.
Рианна харин эмнэлэгт хэвттэлээ сульдсандаа огт ичсэнгүй. Түүнийгээ нуухыг ч оролдсонгүй. Тэрээр твиттертээ дусал залгуулсан гарынхаа зургийг хүртэл тавьжээ. Рианна эмнэлэгт хэдэн цагийн турш хэвтсэн ч удалгүй гарсан гэнэ.
Р.Гэгээ