Тавдугаар сарын 13-ны өдөр бол Нөүльсийн гэр бүлийнхэнд маш онцгой, чухал өдөр. Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Бэйонси анхны охин Блү Айви Картераа төрүүлж, Жэй Зиг аав болгосон билээ. Тэгвэл алдартай хосууд маань энэ Ням гаригт дуучин бүсгүйн Ээжийн анхны өдрийг тэмдэглэх гэж байна. Лхагва гаригт болсон нэгэн хандивын үйл ажиллагаан дээр Бэйонсигийн ээж, Тина ирэх Ням гариг бидний хувьд маш чухал өдөр байх болно хэмээн Us Weekly сэтгүүлд ярьсан юм. Тэрээр, “Тэр өдөр бид гэр бүлээрээ цугларах болно. Бид Бэйонсигийн анхны Ээжийн өдрийг тэмдэглэх гэж байгаа учир маш их баяртай байгаа. Мэдээж би хоол хийх байх. Хийхийг ч маш их хүсч байна. Би уламжлалт хоолоо, магадгүй гамбо ч хийж болох юм. Энэ бол миний хамгийн их хийх дуртай хоол” хэмээн ярьжээ.
Түүнчлэн хатагтай Нөүльс Даваа гаригийн үдэш Met Gala awards-ийн ёслолын ажиллагаанд оролцсон охиныхоо талаар, “Тэр маань их гайхалтай харагдаж байсан шүү. Бэйонси үнэхээр гайхамшигтай харагдсан гэж бид бодож байна” гэсэн юм. Тэр үдэш Met Gala awards-т зочлохдоо Грэммийн шагналт дуучин Бэйонси Givenchy Haute Couture-ийн даашинзаар гангарсан байлаа.
Түүнийг Met Gala-ийн улаан хивсэн дээр алхан гарч ирэхэд Entertainment Tonight-ийн хөтлөгч хэсэг зуур саатуулсан юм. Хөтлөгч Бэйонсигоос охин Блү Айвидаа дүү төрүүлж өгөх эсэхийг асуухад тэрээр, “Мэдээж би маш олон хүүхэдтэй болохыг хүсч байна. Гэхдээ хэд гэдгийг нь мэдэхгүй. Бурхан л мэдэх байх даа. Би бол хараахан мэдэхгүй л байна. Харин би өөрийнхөө энэ хорвоод мэндэлсэн шалтгааныг олж мэдэх шиг болсон” хэмээн хариулсан байна.
Б.Бурмаа /noyon.mn/
раскруткасайтапродвижение сайтапрограммы для взлома одноклассников без активациичехол для айфона 5взять кредит для развития бизнесаplay casino games online win real moneybest escort service dubaislots oynaStan james appпутевки турция май 2015функциональный тренинг люблинокак взять кредит для открытия малого бизнесааршруты восхождени¤ на килиманджаролучший маршрут восхождени¤ на килиманджарокогда в танзании начинаетс¤ сезон дождейальфа банк закрыть кредитную картутур в танзанию из тюмениKolkata escortзагранпаспорт харьков стоимостькуплю посуду оптомчугунная посуда екатеринбургсписок заболеваний армиястатистика ключевых слов googleкалькулятор деревянный домраскрутка и реклама сайтараскрутка сайтов