Дуучин Рианна ойрын хэдэн сар энд тэндхийн шоу арга хэмжээ, шөнийн цэнгээний газраас салахгүй байгаа нь папарациудын дуранд өртсөнөөр олонд байнга дэлгэгдэх болсон.
Түүний ээлжит шоу өнгөрсөн орой Нью-Йорк хотын стриптиз клубэд болжээ. Доогуураа нүцгэн эмэгтэйг урдаа тонгойлгон зогсоогоод мөнгө тоолж буй эвгүй зургийг папарациуд авчээ. Энэ тухай шүтэн бишрэгчид нь түүний твиттерт буруутган бичсэн ч дуучин бүсгүй “Би хөгжимд дуртай. Эрх чөлөөнд дуртай” хэмээн бичжээ.
Тэрбээр өөрийн твиттертээ реппэр Snoop Dogg, Warren G нарттай зогсон, гэдсэн дээрээ “Засаршгүй дээрэмчин” хэмээн бичсэн зургаа ч хийжээ.
Б.Золзаяа