Японд хөгжмийн боловсрол эзэмшсэн дуучин Нара ялдам үгтэй уянгын дуугаараа рок попын ертөнцөд хөг нэмж, илэн далангүй яриа, чөлөөт байдлаараа бусдаас ялгардаг. “Би японы сакура мисс болсон. Миний хөшөөг Япончууд босгосон” хэмээн өөрийгөө рекламддаг энэ бүсгүй хэт задгай хувцасладаг гэж олны шүүмжлэлд өртдөг. Тачаангуй төрхөөрөө залуусын зүрхийг гижигдэж, нүцгэн зургаараа эрчүүдийг галзууруулах дөхдөг дуучин бүсгүй өөрийн имижээ тун удахгүй өөрчлөх гэнэ. Учир нь том алаг нүд, хөх харсаар байгаад зарим хүмүүс өөрийн дууг нь анхаарч сонсохгүй байгаад ихэд бухимдах болсноо нэгэн хэвлэлд дурджээ. Тэрбээр “Намайг харахаараа ор дэр нүдэнд нь харагдаад, дуучин гэдгийг нь мартаад байгаа бололтой. Тиймээс имижээ өөрчлөх тухай боддог болсон” хэмээн мэдэгджээ. Мөн дуучин бүсгүй дахиж нүцгэн зургаа авахуулахгүй гэж шийдээд байгаа аж. Ирээдүйд хүний эхнэр, хүүхдийн ээж болох учраас аливаа асуудал их нухацтай ханддаг ёстойг ухаарсан дуучин бүсгүй маань эротик киноны саналаас ч татгалзаад байгаа гэнэ лээ.
Д.Отгон www.secret.mn