Үргэлж л олны хараанд байдаг хөөрхөн Пүүжээ “цодгор” гэдэстэйгээ бидний папараци дуранд өртлөө. Жирэмсэн болсон нь үнэн худал гэдэгт ч олон нийт эргэлзэж байсан. Тэгвэл Пүүжээ жирэмсэн нь үнэн юм байна шүү. Зураг бол хамгийн үнэн, хамгийн хөдөлшгүй баримт байдаг. Тэрээр өөрийн найз эгч нартайгаа нэгэн Япон ресторанд хоол идээд гарч явахдаа ийнхүү бидний папараци дуранд өртлөө.
Тэрээр алтны магнат Мянганбаярын охиныг төрүүлсэн. Энэ удаад уул уурхайн бизнес эрхэлдэг бас л нэгэн бийлэгжүү эрийн хүүхдийг төрүүлэхээр тээж явна. Гэнэн цайлган сэтгэлтэй, “хүүхдэрхүү” ааштай гэж Пүрэвсүрэнг ойр орчмынх нь магтдаг юм билээ. Юутай ч олны эргэлзээг арилган Пүүжээг манай сайт анх удаа папарацидаж чадлаа.
Топ модель, жүжигчин бүсгүй маань төрөх тун дөхсөн харагдана. Пүүжээ хоёр охинтой болох болов уу, эсвэл хүү охинтой болох болов уу? Хүлээе…харъя…
paparatsi.mn