Пакистаны эрх баригчид “Нэр төрийн аллага” үйлдсэн этгээд эрх чөлөөтэй явдаг байсан явдлыг зогсоох шинэ хууль баталлаа.
Хуучны уламжлал ёсоор гэр бүлийнхээ нэр хүндийг унагаасан хүнийг, ялангуяа охид эмэгтэйчүүдийг зодож хөнөөхийг “Нэр төрийн аллага” гэж нэрлэдэг аж.
Түүний ах Васим Балоч дүүгээ хөнөөснийхөө дараа “Би хийсэн зүйлээрээ бахархаж байна. Эмэгтэйчүүд гэртээ байж, уламжлалаа дагах ёстой”
Гэр бүлийнхээ нэр хүндийг унагаах гэдэгт нь шашны ёсноос гажууд зүйл хийсэн, эцэг эхийнхээ санал болгосон хүнтэй гэрлээгүй, эцэг эхийнхээ зөвшөөрөөгүй хүнтэй дотно харилцаанд орсон, гэрлэлтээс гадуурх харилцаа, бусдад хүчиндүүлэх, ёс бус хувцаслах зэргийг авч үздэг.
Ингээд охины гэр бүлийнхэн ямар нэгэн гомдол гаргахгүй бол түүнийг хөнөөсөн хүмүүс ямар ч ял авдаггүй байжээ.
Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард анх парламентад танилцуулсан хуулийн төсөл тухайн үед батлагдаагүй ч, өчигдөр эрх баригчид нэргүй санал асуулга явуулж, хуулийг баталсан байна.
Сенатор Фархатулла Бабар “Буруу уламжлал одоо эцэс боллоо. Алуурчин одоо хамгийн багадаа 25 жилийн ял авна. Эцэг эхчүүд, ар гэрийнхэн нь гомдол гаргаагүй байсан ч, эхнэр, ээж, дүүгээ хөнөөсөн этгээдүүд дахин эрх чөлөөтэй явахгүй” гэжээ.
Үүнээс гадна эрх баригчид хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг албадан ДНК-ийн шинжилгээнд хамруулах хууль баталсан байна. “Нэр төрийн аллага”-тай холбоотой хууль батлагдсан шалтгаан нь гурван сарын өмнө ахынхаа гарт амиа алдсан Кандийл Балоч гэх эмэгтэйтэй холбоотой.
Кандийл Балоч
Тэрээр өөрийгөө орчин цагийн эмэгтэйчүүдийн дуу хоолой хэмээн тодорхойлж, эрх чөлөөтэй байхын тулд цахим сүлжээнд ил задгай гэрэл зураг, бичлэг нийтэлж байсан бөгөөд Пакистаны крикетийн баг Энэтхэгийн багийг ялсны дараа тайчиж буй бичлэг хүртэл оруулж байжээ.
Васим Балоч
Түүний ах Васим Балоч дүүгээ хөнөөснийхөө дараа “Би хийсэн зүйлээрээ бахархаж байна. Эмэгтэйчүүд гэртээ байж, уламжлалаа дагах ёстой” гэсэн юм. Пакистаны хүний эрхийн хорооноос мэдээлснээр 2016 оны эхний хагаст гэхэд 300 эмэгтэй ийм аллагын золиос болжээ.
Тус улс хүйсийн тэгш эрхээр дэлхийн 145 оронд явуулсан судалгаанаас 144 дүгээрт жагссан юм.
Эх сурвалж: CNN