Мэдээлэл дуулаад байх нь ээ, эмэгтэйчүүдийн маань дунд умайн хүзүүний хавдар нас баралтын шалтгаануудын дээгүүрт орж яваа юм байна. 40-өөс дээш насныхан л энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж бодож явсан маань ч эндүүрэл байж.
Хорооны өрхийн эмч над руу бараг долоо хоног залгасан санагдаж байна, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх эсийн шинжилгээнд ор гэж. 30-аас дээш насны бүсгүйчүүд жилд нэг удаа ийм шинжилгээнд орсноор амь нас, гэр бүлээ хамгаалах нэн чухал зүйл гэдгийг хорооноос намайг эзгүйд гэрт үлдээсэн танилцуулах хуудаст дурдсан байлаа. Ажил, гэр гэсэн завгүй маршрутаас болж би ч эмчийг зөндөө хүлээлгэсэн. Орь залуу яваа ч гэсэн эрсдэл үргэлж бидний алдааг амдан тосч байдгийг санаад тэр нэгэн өдөр хорооны өрхийн эмнэлэг рүү яаран яаран явсан юм даа. Хорооны эмнэлэг ажлаас маань бараг л 20 км хол ч гэсэн энэ л өдөр өөртөө цаг гаргахгүй бол болохгүй юм шиг санагдаад очсон доо.
Мэдээлэл дуулаад байх нь ээ, эмэгтэйчүүдийн маань дунд умайн хүзүүний хавдар нас баралтын шалтгаануудын дээгүүрт орж яваа юм байна. 40-өөс дээш насныхан л энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж бодож явсан маань ч эндүүрэл байж. Учир нь 20 настай бүсгүй ч өвдөх магадлал бий гэнэ. Учир нь энэ өвчнийг үүсгэгч вирус буюу HPV вирусыг эрчүүд эмэгтэйчүүдэд бэлгийн замаар халдварлуулах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна.
“Дөнгөж л бэлгийн харьцаанд ороод нэг жил болоод хорт хавдар болчихсон 22 настай эмэгтэй эмчлүүлж байсан. Энэ охин бэлгийн харьцаанд анх HPV вирүстэй эрэгтэй хүнтэй нэг жилийн өмнө орсон байсан нь хорт хавдрын эхний шатанд хүрчихсэн. Хэдийгээр бүрэн эдгэрсэн ч хэзээ ч ээж болохгүй, нөхөн үржихүйн тал дээр хаалттай болж байгаа юм. Залуу охид бүсгүйчүүд маань найз залуутай болж үерхэж байхдаа заавал бэлгэвч хэрэглэж байх хэрэгтэй. Эрэгтэйчүүд ч мөн ялгаагүй заавал бэлгэвч хэрэглэхгүй бол ДОХ-ын аюулаас гадна энэ вирүсийг авч болно гэдгийг дахин хэлмээр байна” гэж Б.Оюунбилэг эмч “Assa.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Иймд охид, бүсгүйчүүд минь залуу нас, гоо сайхнаа хайрлаж яваарай. Магадгүй бидний мэдэхгүй маш олон зүйл хамгийн энгийн харилцаанд ч нуугдаж байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй.
Ядаж л өөрөө өөрийгөө хайрлаж сардаа нэг удаа шинжилгээ өгчихдөг, тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бэлгэвч байнга хэрэглэж сурах, гэр бүлтэй бол хайртай хүмүүсийнхээ төлөө гэр бүлдээ үнэнч байх нь бидний аюулт өвчнөөс хамгаалах үндэс суурь болох юм шүү.