Лос-Анжелесын бүсийн удирдлагууд порно киноны жүжигчдийг кинонд тоглохдоо заавал бэлгэвч хэрэглэх хуулийн нууц санал хураалтыг энэ оны арваннэгдүгээр сард шийдвэрлэх гэж байна.
Гэвч энэ төрлийн кино бүтээгчид болоод жүжигчид эсэргүүцэж байгаа юм. Тэдний үзэж буйгаар жүжигчид порно кинонд бэлгэвчтэй тоглох нь үзэгчдэд бодит бус мэдрэмж төрүүлж, худалдан авагчдаа алдахад хүргэх аж.
Гэвч ДОХ-ын эсрэг кампанит ажлын таван байгууллага дээрх хуулийг батлахад хангалттай 360 мянган гарын үсэг цуглуулаад байна. Хэрэв уг хууль батлагдвал Лос-Анжелесын хойд нутгийн Сан Фернандо Валлейн орчмын порно кино үйлдвэрлэгчид хамрагдах ёстой юм.
АНУ-ын ДОХ-ын эсрэг сангийн ерөнхийлөгч Майкл Уэйнштэйн “Энэхүү хуулийн төслийг батлахад таван байгууллага нэгдсэн. Порно киноны жүжигчид бэлгэвч хэрэглэснээр нийгэмд өөрсдийн эерэг үүргээ гүйцэтгэх болно. ДОХ бол аймшигт өвчин гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бэлгэвч хэрэглэх нь үүнээс өөрийгөө хамгаалах хамгийн сайн сонголт юм. Орон нутгийн засаг захиргаа ДОХ-той тэмцэхийн тулд олон сая ам.доллар зориулдаг. Үүнийг хэмнэх болоод уг өвчнийг таслан зогсооход порно кино үйлдвэрлэгчид ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх шаардлагатай” гэжээ.
АНУ-д жилд 45500 порно кино үйлдвэрлэгддэг. Үүний таван хувь нь Лос-Анжелесын бүсийн хотуудад хамаарагддаг аж.