Нэгэн цагт Николь Кидманаас салж Холливудын супер оддын дуулиант гэр бүл салалтуудын тоог нэгээр нэмж байсан Том Крузын гэр бүлтэй холбоотой томоохон дуулиан дэгдээд байгаа билээ.
Нэрт жүжигчин Том Круз болон түүний эхнэр Кети Холмс нарын таван жилийн гэрлэлт төгсгөл болж буй нь ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байгаа аж.
CNN агентлаг цахим хуудсандаа салж буй хосуудын амьдралын цаг мөчүүдийг харуулсан гэрэл зургуудийг нийтэлжээ.