Франц улсын нөлөө бүхий нам болох Үндэсний Фронтынхон дуучин Мадоннаг шүүхэд дуудлаа. Поп хөгжмийн хатан болсон дуучин Мадоннагийн ээлжит аялан тоглолт үргэлжилсээр өнгөрсөн ням гарагт Франц улсад бүтэн гурван цаг тоглосон юм. Тоглолтын маргааш тэрээр шүүхэд дуудагдсан талаар Калифорни мужийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Учир нь тоглолтын үеэр тайзны ард байрлах том дэлгэцэн дээр тус улсын “Үндэсний Фронт” намын тэргүүн хатагтай Мэринэ Ле Пений дух хэсэгт “хас” тэмдэг байрлуулсныг бүх үзэгчдэд маш томоор харуулсан юм. Намын дэд тэргүүн Флориан Филлипот мэдэгдэхдээ “Энэ бусармаг үйл явдлыг зүгээр өнгөрөөх боломжгүй” гэдгээ илэрхийлээд, асуудлын гол нь “хас” тэмдгийг байрлуулсан нь маш том өдөөн хатгалга гэж ойлгож байгаагаа олон нийтэд өгсөн мэдэгдэлдээ сануулсан байна.