Японы Киото хотын Такашимаяа их дэлгүүрээс цөөн тоогоор, онцгой загвараар бүтээсэн хүүхэлдэйг нэг залуу худалдан авчээ. Тэрээр бүх 100 хүүхэлдэйг авсан аж.
Дүрэм ёсоор нэг үйлчлүүлэгчид дээд тал нь хоёр ширхэг хүүхэлдэй зарах ёстой. Иймд твиттер болон бусад нийгмийн сүлжээнд энэ худалдаа олны дүргүйцлийг хүргэжээ.
Хүүхэлдэй тус бүр 65 см өндөртэй, улаан банзал, цагаан цамц өмссөн. Тус бүр нь татвартайгаа нийлээд 124 200 иен буюу 1172 орчим ам. долларын үнэтэй.
Худалдан авагч хүүхэлдэйнүүдийг цааш дамлан зарах зорилготой хэмээн цахим сүлжээ хэрэглэгчид шүүмжилсэн байна. Гэсэн ч их дэлгүүрийн зүгээс худалдан авагчийн цаашдын зорилгыг тодорхойлох боломжгүй гээд ирэх сарын сүүл гэхэд бүх хүүхэлдэйг худалдан авагчид өгөх гэнэ.
Эдгээр хүүхэлдэйнүүдийг Киотогийн тоглоом урлаач “Super Dollfie” цувралын нэг хэсэг болгон худалдаанд гаргажээ. Хүүхэлдэйг Японы алдарт зураач Жүничи Накахарагийн зурдаг байсан том алаг нүдтэй, хөөрхөн охидын зурагнаас жишээ авч бүтээсэн байна.
Хүүхэлдэй тус бүр 65 см өндөртэй, улаан банзал, цагаан цамц өмссөн. Тус бүр нь татвартайгаа нийлээд 124 200 иен буюу 1172 орчим ам. долларын үнэтэй. Такашимаяа их дэлгүүрээс мэдээлснээр дэлгүүр өглөө 10 цагт нээхээс өмнө дэлгүүрийн гадна 200 орчим хүн дуугарлан хүлээж байжээ.
Гэвч эхний 50 хүнийг л оруулсан байна. Эдгээр 50 хүн тус бүр хоёр хүүхэлдэй авсан ч бүгдийнх нь тооцоог нэг л хүн хийсэн аж. 100 ширхэг хүүхэлдэйн тооцоо нийт 12 сая иен болсон байна. Энэ хүүхэлдэйг дахин үйлдвэрлэх гэнэ.
Эх сурвалж: The Japan news
С.Заяа | GoGo.mn