“Сүнс” хамтлаг нь анх 1991 онд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүжгийн хамтлаг болон Эрдэнэт хотноо байгуулагдаж байсан. Анх 11, 12 настай хүүхдүүд хамтлагаа байгуулж, бүжиглэж дуулж урлагийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Тиймдээ ч, тэд “Камертон” хамтлагаас өмнө гарч ирсэн бөгөөд “Сүнс” Монголын хамгийн анхны boyband хамтлаг юм. Тэдний ихэнх дуунууд тухайн үедээ хит болж чад аж байсан бөгөөд одоо ч зарим дууг нь шинэ залуу хамтлаг, дуучид дахин амьдруулах болсон.
“Сүнс” хамтлагийн “Цагийн зүү”, “Охин зурсан нь”, “Хайрын дурсамж” зэрэг дуунаас гадна бараг бүх дуу нь хит болж байсан гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ. Ингээд тэдний бага насны сонирхолтой зургуудыг хүргэж байна.
“Сүнс” хамтлагийн дуучин Замилан
“Сүнс” хамтлагийн дуучин Зулаа
“Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа