iPad гэх гайхалтай төхөөрөмж өөртөө олон төрлийн сонирхолтой функц агуулдаг болохоор хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг ч хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй үйлдлүүдийг мэдэж авах нь илүү сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс энэхүү мэдээг бэлдэн хүргэж байна.
Хэрвээ урт хэмжээний текст, захиа бичиж, чатлах тохиолдолд standart keybord ашиглах нь хэцүү болохоор Apple энэ асуудлыг шийдэж өглөө.
Одоо товчлуураа дэлгэцийнхээ хоёр талаар хуваагаад бичиж болох юм. Үүнийг хийхийн тулд хоёр эрхий хуруугаараа keybord -оо хоёр тал руу нь татахад л хангалттай.
Үүнд зарим товчлуурууд нуугдмал байдгийг анхаарна уу. Жишээ нь “Y” үсэг “T” үсгийн хажууд байхад “G” үсэг “H” үсгийн хажууд байрлана.
Өөр нэгэн гоё арга гэвэл хүссэн үедээ гол нүүр рүүгээ шилжихийн тулд 5 хуруугаа iPad -ний дэлгэцэн дээр байрлуулаад атгах хөдөлгөөн хийнэ.
Өмнө нь хэрэглэж байсан Application хооронд хурдан шилжихийн тулд 4 хуруугаа дэлгэцэн дээр байрлуулаад зүүн тийш шилжүүлнэ.
Дөрвөн хуруугаараа дэлгэц дагуу дээшээ шилжүүлэхэд бусад app, дэлгэцийн гэрэл болон дууны чанга, сулыг тус тус удирдаж болно.
Дэлгэцийнхээ зургийг дарахыг хүсвэл Home болон Power товчлууруудыг зэрэг дарна. Screenshot -ууд галерей дотор автоматаар хадгалагдах болно.
Хүссэн зургуудаа iPad дээр шилжүүлж болно. Тус үйлдлийг хялбар аргаар блок-дэлгэцээс хэрэгжүүлнэ. Зураг хоорондоо 3 секундийн дараалалтай өөрчлөгддөг ч тохиргоогоор уртасгаж болно.
Та бүхэн iPad хэрэглэдэг бол бидний бэлдсэн энэ мэдээ тус болно гэж найдаж байна. Эдгээрийг ашиглаж сурснаар та iPad -ний про хэрэглэгч болж найзууддаа зааж өгч болох юм. Тиймээс яг одоо туршаад үзээрэй.
Ч.ГАНАА /Info.mn/