Дэлхийн нийтэд кино жагсаалтыг удаа дараа тэргүүлж байсан “Трансформерс” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Шиа Лабеоуф Холливудын ертөнцөд томоохон шуугиун тариад байна.
Тэрээр саяхан Ларс вон Триерсийн найруулсан “Nympho” хэмээх форнографик уран сайхны драмд гол дүрийг бүтээсэн юм. Харин баттай эх сурвалжийн мэдээллэснээр 26 настай залуу жүжигчин Шиа Лабеоуф болон бусад жүжигчид “Зураг авалтын үед бодитоор секс хийхээс татгалзахгүй” гэсэн болзлыг зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээлэл цацагджээ.
Уг бүтээл нь кино урлагийн салбарт шинэ өнгө төрхийг илэрхийлэхүйц сонгодог бүтээл төдийгүй эр, эм хүмүүсийн жам ёсны харилцааг драммчлан, орчин үеийн хэлбэрт оруулж, уран сайхны аргаар хийхийг зорьсон кино гэнэ.
Найруулагч Триерс энэхүү уран бүтээлээ эхлэхээс өмнө өгсөн ярилцлагадаа: “Миний сонгосон жүжигчид кинондоо бүхий л талаар бэлэн байгаа. Зарим нэг форно хэсэгт хүндхэн, нухацтай зураг авалтууд байгаа ч бүх зүйл жинхэнэ мэт үзэгчдэд бодит сэрэл мэдрэмжийг төрүүлэх болно” гэсэн байна.
Харин Шиа Лабеоуф: “Би энэ кинонд тоглох болсондоо баяртай байна. Бүх зүйл хуулийн дагуу явагдвал би юу ч хийхэд бэлэн” гэсэн ярилцлага өгчээ.
Энэ бүхнээс харахад зураг авалтын үед жүжигчид бодитоор секс хийсэн байж болзошгүй юм.
Түүнчлэн киноны зураг авалтын үед мэргэжлийн фото зурагчид ажиллаж жүжигчдийн секс, эротик агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Харин эдгээр зургууд одоогоор нууц байна.