Нимбэгний хүчиллэг амт, зефирний нялуун амттай ямаршуу гоё зохицдог болохыг өөрийн гараар туршиж үзмээр байна уу? Шүүслэг, шаржигнуур, кремэн давхаргыг гурвууланг нь агуулсан өдрийн цайнд төгс тохирох бялууны жор ийм л амархан:
1. Суурь:
150 гр гурил
85 гр цөцгийн тос
35 гр пудрэн элсэн чихэр
Тал нимбэгний хальс (сайтар үрсэн)
½ өндөгний шар (хутгасан)
1 ½ хоолны халбага сүү
Зуурмаг:
3 хоолны халбага эрдэнэшишийн гурил
300 мл ус
2 нимбэгний хальс (үрсэн)
2 нимбэгний шахмал шүүс
v 175 гр элсэн чихэр
2 өндөг, тус тусад нь саванд хийсэн
150 гр гурил
85 гр цөцгийн тос
35 гр пудрэн элсэн чихэр
Тал нимбэгний хальс (сайтар үрсэн)
½ өндөгний шар (хутгасан)
1 ½ хоолны халбага сүү
Зуурмаг:
3 хоолны халбага эрдэнэшишийн гурил
300 мл ус
2 нимбэгний хальс (үрсэн)
2 нимбэгний шахмал шүүс
v 175 гр элсэн чихэр
2 өндөг, тус тусад нь саванд хийсэн
2. Сууриа хийхийн тулд эхлээд гурилаа нэг саванд хийгээд, цөцгийн тосоо бага багаар нь хийж багсарна. Гурилан зуурмаг үйрмэглэсэн юм шиг харагдах ёстой. Дээр нь сууринд орох үлдсэн орцоо бүгдийг нь нэмж нухаад хүнсний скочоор бүрж хөргөгчин дотор 30 минут байлгана.
3. Шарах шүүгээгээ цельсийн 180, фаранхейтийн 350 градуст урьдчилж халаана. Бялууны хэвийг цөцгийн тосоор тосолно. Зуурмагаа 5 мм орчим зузаантайгаар дугуйруулж элдээд, хэвээ бүрнэ. Бүрсэн сууриа сэрээгээр нүхлээд 15 минут жигнэнэ. Хэлбэрийг нь алдагдуулахгүй байхыг хүсвэл дээр нь жигнүүрийн цаас (baking paper) тавьж байгаад жигнүүрийн шошоор (baking beans) дүүргээрэй.
4. Жигнэсэн сууриа гаргаж, цаас, шош хоёроо салгана. Шарахшүүгээний градусаа цельсийн 150, фаранхейтийн 300 градуст бууруулаарай. Бялууны гол кексийг хийхийн тулд эрдэнэшишийн гурил дээрээ уснаасаа жаахан хийж зуурмаг маягтай болгоно. Дараа нь жижиг саванд үлдсэн усаа хийж, дээр нь нимбэгний үрсэн хальс, шүүс, эрдэнэшишийн гурилтай зуурмагаа нэмнэ.
5. Тасралтгүй хутгангаа буцалгаж 2 минут байлгана. Бага зэрэг хөргөж байгаад дээрээс нь 5 хоолны халбага элсэн чихэр, өндөгний шар хоёроо нэмж хутгаад бялууны жигнэсэн суури луугаа юүлж дүүргэнэ. Хамгийн сүүлд өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутгангаа үлдсэн элсэн чихрээ бага багаар нэмээд бялуун дээрээсээ тарааж түрхэнэ. Шарах шүүгээндээ дахиад 40 минут жигнэнэ.
6. Гаргаж хөргөөд олгоно.