Испанийн Бурбан-Парма язгууртан гэр бүлийн гүнж Мариа Тереза коронавируст халдварын улмаас нас барлаа. 86 насандаа таалал төгссөн тэрээр зургаадугаар Фелип хааны холын үеэл бөгөөд коронавирусийн улмаас нас барсан анхны язгууртан юм. Францын Парис хотноо пүрэв гарагт нас барсан түүнийг маргааш нь Испанийн Мадрид хотод оршуулсан байна.
Тэрбээр 1933 оны долдугаар сарын 28-ны өдөр Парис хотноо төрсөн аж.
Испанид өнөөдрийн байдлаар 87956 хүн халдвар авч 7846 хүн нас барсан бол 16780 бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Эх сурвалж: Economic times
Э.Мөрөн