“Ододтой бүжиглье 2” тэмцээний оролцогч “Доз” энтертайнментын жүжигчин Зулаа буюу А.Мөнгөнзул үзэгчдийг байлдан дагуулж эхэллээ.
Тэрбээр чадварлаг жүжигчин төдийгүй авьяаслаг бүжигчин болохоо үдэш бүр “TV5”-ын дэлгэцнээ гайхуулах болжээ. Учир нь жүжигчин бүсгүй маань хэдийгээр 30 гарсан ч өрсөлдөж буй өөрөөсөө арав гаруй дүү залууст адтай гэдгээ батлах мэт өвөрмөц, содон бүжгээр үзэгчдэд бэлэг барин бүжгийн хамгийн хэцүү трукийг ч тайзнаа эвлэгхэн хийн эрч хүчийг мэдрүүлсээр байгаа юм.
Тэрбээр тайзнаа биеэ авч явах байдал, бүжгээ амьдруулах тал дээр бусдаасаа хол даван шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсаар байгаа ба “TV5”-н фейсбүүк хуудас дахь санал асуулгаар өрсөлдөгч нараа ардаа үлдээн хол тасарчээ.
Тэрбээр урлагийн аль ч салбарт адтай гэгдгээ харуулж явна.
Г.Даша