Хэвлэлүүд өдөр бүр PSY-ийн “Gangnam Style”-тай холбоотой мэдээ оруулдаг уламжлалтай болоод удаж байна.
Дэлхийг байлдан дагуулсан Солонгосын дуучин PSY-ын “Ганнам стиль” дуу Гиннесийн номонд бүртгэгджээ. “Ганнам стиль” дуу Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг эвдээд байна.
Өмнө нь Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч дээд амжилт тогтоож байсан байна. Түүнээс өмнө дуучин Жастин Биберийн “Baby” 1,327,147 лайк, Аделийн “Rolling in the Deep” 1,245,641 лайк авч байжээ.
Реппер PSY-ийн “Gangnam Style” дуу долдугаар сарын 15-наас эхлэн Youtube хэрэглэгчдийн хүртээл болсон юм.
Дэлхийн Гиннесийн холбооны төлөөлөгч Дэйн Баррейт “Gangnam Style” дэлхийн олон мянган хүний таашаалд нийцсэн, маш өвөрмөц уран бүтээл бөгөөд энэхүү амжилтаа Гиннесийн номонд бүртгүүллээ” хэмээн мэдэгджээ.
Д.Идэр /24цаг.мн/