Нэгэн үе “Sound of kiss” хамтлагаар овоглож явсан дуучин Мино уран бүтээл хийхээр болж, ганц нэг дуу бусадтай хамтран дуулахаар шийджээ.
Саяхан дуучин Мино буюу Номин бүсгүй “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү С.Амарбаясгалантай хамтран буриад ардын “Хатриш” хэмээх олонд түгсэн дууг орчин үеийн рок поп техно хэмнэлд оруулан хамтдаа дуулж хуурдан дүрсжүүлээд авсан харагдах боллоо.
Цоглог хөгжмийн аянд найган ганхан дуулсан залуу дуучдад зарим хүмүүс “овоо доо” хэмээн талархал илэрхийлж байхад, зарим нь Монголын рок попын үзэгдээд өнгөрөх цаг зуурын дуучид биш байгаа даа хэмээн хатуу үг унагах ч нэг байх болж. Дуучин Миногийн хувьд хэсэг хугацаанд хамтлагт дуулж, рок попт өөрийгөө харуулаад аван дуучин Ариунаатай хамтран “ Асуудал” гэх дууг олонд хүргэж байсныг үзэгчид санах байна.
Түүнчлэн залуу дуучдыг ганц нэгхэн уран бүтээлтэй, дуучин нэрээр олны анхааралд байхыг хүсэгчдийн нэг юм болов уу гэх зэргээр хардлага нисэлдээд байх болжээ. Ёстой л үүнийг тэдний хийсэн уран бүтээл, цаг хугацаа л харуулах байх даа.
chuhal