АНУ-ын Альбам хотод нэгэн сонирхолтой гоо бүсгүйн тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд аль хэдийнэ гавъяаны амралтандаа гарч, өндөр настнуудын байранд амьдарч байгаа эмээ нар оролцож шилдэг, оюунлаг гоо эмээг шалгаруулсан байна. Муж бүрээс ирсэн 75 эмээ гоо сайхнаараа өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 10 гоо “бүсгүй” тунаж, тэд шийдвэрлэх мөчид өөрсдийн амьдралын түүхийг хүүрнэх даалгавар авчээ.
Ингээд гоо эмээгийн титмийг өдгөө 100 настай Андалсия хотын асрамжийн газрын Фелма Шримшайер зүүжээ. Түүний амьдралын түүх, мэдлэг боловсрол шүүгчдийг мэл гайхуулсан байна. Тэрбээр АНУ-ын бүх мужуудаар, Канад болон Европоор аялсан байв. Түүнчлэн дэлхийн IIдайны үеэр армид алба хааж байсан тухайгаа сонирхуулан өгүүлсэн гэнэ.
Мэдлэг боловсрол, ур чадвараараа тэргүүлсэн Фелма Шримшайерт гоо эмээгийн титмийг гэрчилгээ, аварга том цэцгийн баглааний хамт гардуулжээ.