Лондонд болж буй Дэлхийн аялал жуулчлалын “World Travel Market 2012” үзэсгэлэнгийн үеэр Румын улсын үзүүлсэн дүрс бичлэгт Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз өөрийгөө Дракула гэж алдаршсан гуравдугаар Влад Цепештэй төрлийн холбоотой гэдгээ мэдэгджээ.
Энэ бичлэг нь Румыныг Европын Холбоо сонирхдог болгох учиртай гэж тус улсын Аялал жуулчлалын үндэсний агентлаг үзэж байна.
“Миний биеэр трансильванын цус урсаж байгаа бөгөөд намайг гуравдугаар Владын үр удам гэж ген судлаачид ярьдаг” хэмээн Британийн хунтайж тэмдэглэжээ. “Чарльз Дракулагийн 16 дахь үеийн үр удам” гэж “Дейли Телеграф” сонин тэмдэглэсэн байна.
Үзэсгэлэн дээр Виндзорынхны ургийн модыг үзүүлснээс харвал тэд XY зуунд эрх барьж байсан трансильваны хаантай холбоотой аж. Хоёр хааны гэр бүл XIX зуунд Мария Текскатай гэрлэсэн Британийн тавдугаар Георг хааны үеэс холбоотой болжээ. Мария нь Дракулагийн дүү дөрөвдүгээр Владын удмын аж.
Би-Би-Си радиостанцын мэдээлснээр, хунтайж Чарльз Румынд байнга очдог байна. 2006 онд Трансильвани мужид байшин хүртэл худалдаж авчээ.
Үүний сацуу Румыны тосгодыг сэргээн босгох асуудал хариуцсан Британийн бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр 1996 оноос хунтайж “Михай Эминеску” холбоог тэргүүлэн ажиллаж байна. Тэрчлэн Уэльсийн хунтайж өнөөг хүртэл баавгай, чоно, үнэг гээд зэрлэг араатан амьтад байдаг, Трансильвни дахь 250 мянган га ойг хамгаалах хөдөлгөөнийг санаачлагчдын нэг аж.
Влад Цепеш Дракула гэж алдаршсан гуравдугаар Влад XY зуунд амьдарч байсан бөгөөд орчин үеийн Румыны нэг хэсэг болсон Валахийн эзэн байжээ. Дайсандаа хэрцгийлэн ханддагаар алдартай тэрбээр унгарчуудтай нэгдсэн Туркийн игийн эсрэг тулалдаж, унгарчуудыг туркуудын хамт бут цохиж байсан аж.
Хунтайж Чарльз “цус сорогчийн үр удам” гэдгээ зарлахаас эмээгээгүй төдийгүй, харин ч уул нуруу, үлгэр домгийн орон болсон Румыны аялал жуулалчлыг хөгжүүлэхийг хүсч байна.
З.Амгалан