Монголын ардчилсан нийгмийн анхдагч улс төрчдийн нэг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: “Үзэсгэлэнт охидоороо өөрийгөө гоёдог” хэмээн ярьж байсан тэрээр хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг сайн эцэг. Тэрбээр Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэн, өндөр боловсролтой, хүмүүжил сайтай.
Харин Гончигоо гишүүний охидын нэг Ариунхишиг нь УИХ-ын гишүүн Цолмонгийн хүүгийн эхнэр бөгөөд Моннист группын хэлтсийн даргын албан тушаалаас саяхан больж, Монголдоо анхдагч Англи сургуулийн захиралын албан тушаалд морилжээ.