Нэгдсэн Вант Улсын хатан хаан Елизавета II шинэ жилийн үдэш ард түмэнтэйгээ 3D форматаар золгох тухай “Сан” сонинд мэдээлсэн байна.
Түүний шинэ жилийн дүрст мэндчилгээг анхны 3D камераар бичжээ. Энэ сарын 25-нд үзүүлэх ярилцлагад хэдийнэ хэвлэлийг доргиосон Кэтрин гүнжийн хөл хүнд болсон талаарх мэдээлэл орохгүйд гайхах хэрэггүй биз.
Энэ жил түүний хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа болон Лондон олимпийн талаар сонирхолтой ярилцлагыг үзэгчдэд хүргэхээр бэлтгэсэн ажээ.
Тэрээр 1952 онд анхны шинэ жилийн мэндчилгээгээ радиогоо дэвшүүлж байжээ. Харин дүрст мэндчилгээ нь 1957 оноос эхэлсэн байна.