Гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ Ц.Мөнхзаяа хоёрыг хосууд гэдгийг хүмүүс нэг их мэддэггүй билээ. Ямар нэгэн арга хэмжээ, хүлээн авалтад тэд цуг очдог ч олны дунд орохоороо биенээсээ холдоод явчихдаг гэмтэй. Хосууд хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсандаа тавьсан нь олон хүнийг сэтгэгдэл бичихэд хүргэсэн байна.
Жишээлбэл “Та хоёр Ардчилсан Солонгос улсын кинонд тоглож байгаа юм шиг зургаа авахуулсан байна”. “Амраг хосууд адилхан инээдэг юм байна” гэж нэг найз нь хошигножээ. Тэдний анхны амьдрал бүтээгүй ч өдгөө хоёр дахь амьдралаараа бие биенээ сонгосон юм. Ц.Мөнхзаяагийн хувьд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын анхны хайр байсан гэдэг.