Загвар өмсөгч Ө.Буянхишигийн талаар саяхан “Соронз” сэтгүүлд “Asia Pacitic Invertsment partner” компанийн захирал Lee Cashell-тэй нэг гэрт орсон гэсэн мэдээлэл гарсан билээ.
Энэхүү мэдээллийг Ө.Буянхишиг уншаад ихэд бухимдсан аж. Энэ тухайгаа тэрбээр фейсбүүк хуудсандаа “Соронз” сэтгүүл намайг гэрлүүлчих юм аа. Манай компанийн захирлууд чинь уг нь эхнэр, нөхөр сайхан хосууд байгаа юм шүү дээ.
Энэ сэтгүүлийнхэн мэдээ бичихдээ доод тал нь таван эх сурвалжаас мэдээллээ баталгаажуулж байж нийтлэх ёстой баймаар. Яагаад ийм ор үндэслэлгүй худлаа мэдээлэл бичээд байдгийг нь ойлгохгүй юм” гэжээ.