Орчин хайр сэтгэлээрээ учирч, гайхалтай хурим хийж гэр бүл болдог. Харин эрт дээр үед байдал арай өөр байжээ. Та мэдэхийг хүсч байна уу…
Хаалттай шөнө
16-17-р зууны үеийн дурлалт хосууд нэгэн амаргүй давааг давдаг байжээ. Эрчүүдэд бүсгүйн гэрт нэг шөнийг өнгөрөөхийг зөвшөөрдөг байсан боловч нэг орон дээр, хоёулаа хувцастайгаа, тус бүрдээ хөнжилтэй завсраараа модон хаалттай унтдаг байсан байна. Үүний гол зорилго нь нэг нэгнээ илүү ойр таниж мэдэх, сэтгэл хөдлөлтэй тэмцэхэд чиглэгдэж байжээ.
Таалагдсан залуугаа хулгайлах
Энэтхэг охидод хэрхэн сайхан залууд таалагдах вэ хэмээн бодох шаардлага гардаггүй байсан гэнэ. Хэдийгээр 21-р зуунд амьдарч байгаа ч Энэтхэг улсад эртний зарим нэг зүйлс нь хадгалагдан үлдсэн бөгөөд сүйт залууг хулгайлах ёслол нь үлдсэн аж. Жишээлбэл хэрвээ таны охинд нэгэн залуу таалагдвал шөнө очиж залууг хулгайлах бөгөөд хэнд ч мэдэгдэхгүйгээр гэрлэх ёслол хийдэг байна. Харин сүйт залуу үүнийг хүсч байна уу үгүй юу гэдэг нь огт хамааралгүй байдаг гэнэ.
Хутга
19-р зууны үед зарим Скандинавын овгийн эрчүүдэд ганц бие эмэгтэйчүүдийг таниж мэдэхэд амар байжээ. Учир нь охидууд нь дөнгөж насанд хүрмэгцээ бүсэндээ хоосон хутганы гэр зүүдэг байсан байна. Хэрвээ тэр бүсгүй залууд таалагдах юм бол залуу өөрийн хутгаа хоосон гэрэнд нь хийдэг байжээ. Харин бүсгүйд тухайн залуу таалагдвал хутгыг буцааж өгөхгүй бөгөөд таалагдаагүй тохиолдолд хутгыг нь эргүүлэн өгдөг байсан гэнэ.
Үнсэлт
Цыганчуудын ёс бөгөөд залууд тухайн бүсгүй таалагдаж байвал хүчээр ч хамаагүй түүнийг үнсэх ёстой. Үнсэж чадвал өөрийн эхнэрээ болгож авдаг аж. 14-21 насны охид энэхүү ёслолд ихээхэн өртдөг байна. Учир нь тэднийг өөрсдөө шийдвэр гаргах цаг нь болоогүй хэмээн үздэг байна.
Эмэгтэйг булаах
Үүний талаар эртний бараг бүхий л номноос уншиж болно. Энэ үед бүсгүйчүүдийг ямар нэгэн олз мэт үздэг байжээ. Тиймээс булаан эзлэгчид өөрт таалагдсан эмэгтэйгээ болон бусад ойролцоо байрлах омгийн эмэгтэйчүүдийг бүгдийг нь авч явдаг байжээ.
Хайрын оромж
Камбожигийн Креунг овгийнхны хувьд сайхан амьдрах нууц жортой байдаг байна. Охиноо дөнгөж 13 нас хүрмэгц эцэг эх нь түүнд зориулан “хайрын оромж” барьж өгдөг бөгөөд охин нь энэхүү оромжиндоо өөрт тохирсон залуугаа олох хүртлээ хичнээн ч залуутай уулзаж болох юм байна. Харин тохирсон хүнээ олсны дараа хурим найр хийх бөгөөд салах гэсэн асуудал огт байдаггүй.
Б.Цэнгүүн /Эмэгтэйчүүд/