Алабама мужийн 55 настай оршин суугч Жули олон жил турж жирийн хүнийх шиг биетэй болохыг мөрөөдөж ирсэн билээ. Тэрээр өөрийн тарганаас цөхөрсөндөө өөх соруулах мэс засалд орохын тулд мөнгө цуглуулж эхэлсэн байна. Түүний цуглуулсан мөнгө 20,000 долларт хүрэх үед тэрээр сүүлийн удаа мэс заслийн биш аргаар турах гэж үзжээ. Ингэхдээ тэрээр маш нарийн хоолны дэглэм барьж өөрийн хүссэн жиндээ хүрч чадсан байна. Ингэж турах явцдаа тэрээр өөрийн 22 настай охин болох Эмилигээ ч дагуулан турааж чаджээ. Ингээд гайхалтайгаар турсан ээж охин хоёртой танилцацгаая.
Хоолны дэглэм барьж эхлэх үед: Эми (зүүн гар тал) нь 22 настай 165 см өндөртэй 117 кг жинтэй. Жули (баруун гар тал) маань 160 см өндөртэй, 146 кг жинтэй байжээ.
Гурван долоо хоногийн хугацаанд маш нарийн хоолны дэглэм барьсны ачаар 146 кг-тай байснаас 132 кг жинтэй болжээ.
Хоолны дэглэм бариад 3 сарын дараа: Энэ үед тэрээр охинтойгоо адилхан жинтэй болсон байна. Эми охин нь бас хоолны дэглэм барьж эхэлжээ.
Жули хоолны дэглэм бариад 9, Эми 3 сарын дараа: Жули 84 кг, Эми 88 кг жин хаясан байна.
Жули хоолны дэглэм бариад 1 жилийн дараа: Эми болон Жули нар адилхан 76 кг жинтэй болжээ.
Эми өөрийн жиндээ сэтгэл хангалуун байна: Эми жилийн дараа гэхэд 63 кг болсон ба хамгийн сүүлд тэрээр 13 настай байхдаа ийм жинтэй байжээ.
Жули өөрийн шинэ машиныхаа хажууд. 20 сарын дараа гэхэд Жули 146-аас 62 кг хүртлээ турж чаджээ. Турахдаа зөвхөн фитнесс болон хоолны дэглэм л барьжээ. Харин мэс засалд орох гэж цуглуулж байсан мөнгөөрөө шинэ машин авсан байна.
Жули 2.5 жилийн дараа: Биеийн жин нь 53 кг. Гайхалтай шинэ эрч хүчтэй амьдралаар амьдарч байна.
Эмигийн хурим: Өнгөрсөн 3 жилийн дотор энэ эмэгтэйчүүд танигдахын аргагүй өөрчлөгдөж чадсан бөгөөд өөрсдийгөө шинээр нээжээ. Жули 146 кг жинтэйгээсээ 50 кг, Эми харин 117 кг жинтэйгээсээ 53 кг болжээ.
Цаг төр