Энэтхэгийн хойд зүгийн Ражастан мужид нэгэн эмэгтэй 11 настай охиноо 650 мянган рупи /12 мянган ам.доллар/-гээр зарсан хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Тэр ээж тосгоны зөвлөлөөс түүнд ногдуулсан 450 мянган рупи /8383 ам.доллар/-гийн торгуулиа төлөхийн тулд охиноо заржээ. Тосгоны зөвлөл түүнд орон нутгийн уламжлалыг зөрчсөнд энэ торгуулийг ногдуулсан байна. Цагдаа нар түүний охиныг худалдаж авсан нэгэн хосыг баривчилжээ. Энэтхэгт ядуу тарчиг амьдралтай хүмүүс хүүхэд, тэр дундаа охиноо зарах явдал түгээмэл байдаг гэнэ. Нэг сарын өмнө зарагдсан охин худалдан авсан хос хоёроос зугтаахыг оролдсоноор энэ хэрэг илэрчээ. Охиныг хос хоёр барьж авсан ч тэр цөөнгүй хүнтэй зоогийн газарт орж цагдаа дуудахыг хүсчээ. Охины хэлснээр, худалдаж авсан аав ээж нь түүнийг зодож, улмаар Мумбайд хэн нэгэнд зарахаар төлөвлөсөн байжээ. Юутай ч охины ээж болон хоёр худалдан авагчийг саатуулсан байна.