Парисийн гудамжуудаар скутертэй хөөцөлдөх нь супер од Жерар Депардьегийн хамгийн дуртай шохоорхлуудын нэг гэнэ. Мэдээж архи дарс уусныхаа дараа шүү дээ. Том хамартай жүжигчин маань энэ хоёр таашаалыг үе үе хослуулдгаас оны өмнөхөн Парисийн төвд машинаасаа шидэгдсэн тул алмайран харагчдын ч, цагдаагийн ч анхаарлыг татжээ.
Дохиогоор хамгийн түрүүнд ирсэн галынхан ард түмний хайртай жүжигчнээс архины эхүүн үнэрийг мэдэрмэгц цаашдын асуудлыг нь цагдаагийнхан шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн аж. Супер од Францын хуулинд зөвшөөрснөөс даруй гурав дахин ихийг хэрэглэснийг хэв журам олж тогтоогоод 64 настай маргааны эзнийг 4500 еврогоор торгожээ. Тэрээр одоо оросын иргэн болсон бөгөөд Москвагийн гудамжаар ч дуртай таашаалуудаа эдлэж буй биз.
ДАЛД АМЬДРАЛ