2013 оны 6-р сарын 24 нөөс 6-р сарын 30-ны хооронд болно.
8 өдөр 7 шөнө
Энэхүү аялал 2013 оны зуны хямдралын үеэр аялж шоппинг хийх сонирхолтой бөгөөд далимд нь францын эртний уламжлал болон Италийн дурлалын хот усан дунд байрлах Венец хотоор аялах сонирхолтой хүмүүст илүү тохиромжтой.
2013 оны 6 сарын 24, 1-p өдөр, Нислэг
Өглөөний нислэгээр Улаанбаатараас Парисийн чиглэлд нисч, Парисын цагаар үдээс хойш олон улсын нисэх буудал-д бууна. Дараа нь бид таныг хүлээн авч зочид буудал руу аваачна. Хэсэг хугацаанд амарсаны дараа оройн зоог бариад өнөөдөртөө амарна. 3 одтой цэвэрхэн буудал Франц тогоочийн ресторанд үйлчлүүлнэ. Буудалын зурагийг энд дарж харж болно.
2013 оны 6 сарын 25, 2-p өдөр, Парис тойрон аялал
Өглөө жуулчны автобусаар Франц улсын нийслэл, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай бүтээлүүдээрээ Франц орныг зорин ирэх хүн бүрийн анхаарлыг татсан эдүгээ Францын ерөнхийлөгчийн ордон байрладаг Элисейн талбайг үзнэ. Наполеон хааны бунхан, 3-р Александр хааны алтан гүүрээр гарч Парисын билэгдэл Эффелийн цамхаг гарна. Үдийн хоолны дараа сэргэн мандалтын үеийн уран барилгын гайхалтай төлөөлөл, Парисын эх дагины сүм зэрэгийг үзэж сонирхоно. Оройдоо мөн Францын тогоочийн гарын хоол санал болгоно.
2013 оны 6 сарын 26, 3-p өдөр, Парис shopping tour
Үдээс өмнө домогт Galerie Lafayette орж дэлхийн үнэт бүх брэндүүдтэй танилцана. Үдийн зоогоо уг
дэлгүүрийн дээд давхарт байдаг зоогийн газар иднэ. Үдээс хойш дэлгүүрүүдийн төвлөрөлт байдаг том
хороолол Монтпарнасаар зочлоно. Оройдоо мөн Францын шилдэг тогоочийн гарын хоол санал болгоно. Энэ
үеэр дэлгүүрүүдийн бэлэн хувцасны тасгуудын бараа 30%-аас -70% хүртэл хямдарсан байх тул та яараарай.
2013 оны 6 сарын 27, Аялалын 4 дэх өдөр, Дэлхийн хүн төрөлхтөний UNESCO соёлын санд
бүртгэгдсэн гайхaмшигт Итали улсын Венец аялал
Бид Парисаас Венец хот руу онгоцоор аялах бөгөөд онгоц хөөрөх цагаас шалтгаалан бид цагаа
зохицуулан аялалынхаа хөтөлбөрийг гүйцэтгэнэ.
2013 оны 6 сарын 28, Аялалын 5 дэх өдөр, Усан дундах Венец хот
Вэнэц хотын гол гол үзмэрүүд болох Сан Маркогийн талбай Гранд Каналийг сонирхож аялал хийнэ. Өглөөдөө бид гарч 9-р зуунд баригдсан эртний энэ хотоор зочлоно. Үдээс хойш завиар Венец хот болон Венецийн эргэн тойрон дах жижиг арлуудад тайлбарт аялал хийнэ. Оройдоо 3 одтой өвөрмөц Венецийн буудалд байрлана. Итали хоол амтална.
2013 оны 6 сарын 29, Аялалын 6 дэх өдөр, Буцаад Парис ниснэ.
Өглөөдөө бид худалдааны гудамжуудаар зочлоно. Энд мөн хямдралууд болсон байх тул та бүхэн дуртай зүйлсээ худалдаж авч болно. Үдээс хойш гарч Францын Парис руу гарахаар явна. Буудалдаа байрлана. Оройн хоолыг франц зоогийн газар барина.
2013 оны 6 сарын 30, Аялалын 7 дах өдөр, Парис шопинг
Өглөө дэлгүүр орно. Энэ том худалдааны төвд жуулчдад зориулсан бус францууд өөрсдөө юмаа худалдан авдаг газар бөгөөд сонголт сайтай. Үдийн зоогоо өвөрмөц зоогийн газар иднэ. Үдээс хойш дэлгүүрүүдийн төвлөрөлт байдаг том хороолол Монтпарнасаар зочлоно. Оройдоо мөн Францын шилдэг тогоочийн гарын хоолоор дайлна.
2013 оны 7 сарын 1, Аялалын 8 дах өдөр
Өглөө Парис олон улсын нисэх буудал Франц орноор хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг
өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Маргааш өглөө нь Буянт -Ухаагийн “Чингис хаан” олон улсын
нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Энэ аялалд 15 хүн бүртгэгдсэн тохиолдолд баталгаажиж явагдана.
Үнэ :
4 700 мян төгрөг. 3 одтой буудалд буух тохиолдолд
5 400 мян төгрөг. 4 одтой буудалд буух тохиолдолд
7 800 мян төгрөг. 5 одтой буудалд буух тохиолдолд
Энэ үнэд багтсан зүйлс
1. Аялалын туршид дурьдагдсан бүх үзвэр үйлчилгээний газруудын тасалбар
2. Монгол Франц хэлтэй хөтөч
3. Улаанбаатар Парис нислэгийн тасалбар
4. Франц болон Итали тогоочдын бэлдсэн өдөр оройн хоол
5. Парис Венецийн нислэгийн тасалбар ирэх очих
6. Группийн 30 хүний суудалтай тохилог автобус
7. 3 одтой Парис болон Венец дэх зочид буудал
8. Зочид буудлын өглөөний хоол
9. Венец дэх арлууд руу аялах моторт завин аялал
10. Венец дэх сэлүүрт гондола завин аялал 20 минут
11. Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Энэ үнэд багтаагүй зүйлс
1. Аялалд дурьдагдаагүй төлөвлөгдөөгүй үзвэр болон үйлчилгээ
2. Визний хураамж
3. Онгоцон дох илүү жинтэй ачааны тээвэрлэлт
4. Визний материал элчинд танилцуулахад орчуулгын зардал
Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс манайд хандана уу.
Хаяг
Утас 99 88 77 70