Холливудын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли турсаар байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Тэрбээр одоо 42 кг жинтэй болсон гэж түүнтэй ойр ажилладаг хүн TMZ сайтын сэтгүүлчид ярьжээ.
Гэвч НҮБ-ын тусгай элч Анжелина Жоли ярихдаа өөрийгөө цоо эрүүл, жингээ алдаж байгаа нь ямар нэг хүнд өвчин туссантай холбоогүй гэжээ.
2004 онд “Mr. and Mrs. Smith” кинонд тоглосноор Брэд Питтэй дотноссон Анжелина Жоли 2005 оноос хойш жингээ алдах болсон юм. 2004 онд тэрбээр 52.1 кг жинтэй байсан аж. Харин өнгөрсөн оны тавдугаар сард 45.3 кг жинтэй байжээ.
Анжелина Жоли саяхан Лондонд болж өнгөрсөн “Их 8”-ын Гадаад харилцааны сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр дээрх зургуудыг папарацциуд хальсандаа буулгасан байна. 37 настай жүжигчин бүсгүйг яс арьс болох нь хэмээн гэрэл зурагчид тодорхойлжээ.
Т.Арьяа
ЭХ СУРВАЛЖ: TIME.MN