Венесуэлийн топ модель Оглейдис Суарес “WBA”-гийн дэлхийн боксын аварга болжээ. Гэхдээ тэр энэ цолыг тулаангүйгээр авсан байна.
Оглейдис Суарес бол модель төдийгүй телевизийн хөтлөгч, жүжигчин юм. Тэрбээр 25 настайгаасаа мэргэжлийн спорт хөөсөн бөгөөд нийт 21 тулаанд оролцож, 18-д нь ялалт байгуулсан.
Сонирхолтой нь эдгээрээс 8-д нь нокаутаар ялсан аж. Гэвч Дэлхийн аваргын тэмцээнд Суарес хоёр удаа ялагдаж, өрсөлдөгч Хюн Ми Чой нь тэргүүн байр эзэлжээ.
Харин солонгос бүсгүй 57 кг-аас дээш жингийн ангилалд шилжсэний дараа “WBA” ассоциаци Дэлхийн аваргын бүсийг Оглейдис Суарест олгожээ. Энэ үед Венесуэлийн сайхан бүсгүй маань хэдийн мэргэжлийн боксоо орхиж, телевизийн хөтлөгч, бас загвар өмсөгч болчихсон байна.
Хэдий тийм ч энэ зун топ модель маань өөрийн аваргын бүсээ хамгаалахын тулд рингэн дээр жинхэнэ тулаан хийх хэрэгтэй болжээ.
www.mnews.mn